
Өнөөдөр Монгол Цэргийн музейд “Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жил”-ийн ойг тэмдэглэх фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ сарын 9-ний өдөр хүртэл гарах уг үзэсгэлэнд 100 гаруй фото зураг, Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Хятадын чөлөөлөх армитай холбоотой бэлэг дурсгалын зүйлс зэргийг толилуулж байна.
Уг үзэсгэлэнг БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан дэлгэж байгаа юм.

Нэмж мэдээлэхэд, БНХАУ 1949 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаныг зарласан их өдөр болгон тэмдэглэж ирсэн аж.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
Чөлөөлөх дайны ялалтад зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ | ||
Үзсэн: 439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.