Шууд Chart

“Мөчгүй миний амьдрал” ном Монгол хэлнээ

2015-10-02 16:54:15

Төрөлхийн дөрвөн мөчгүй төрсөн ч, Японд төдийгүй дэлхий дахинаа нэр алдар нь түгсэн Японы зохиолч, сэтгүүлч, сурган хүмүүжүүлэгч Ототакэ Хиротадагийн “Амьдрал ямар сайхан гээч” номын нээлт өчигдөр боллоо.

“Аз хур” номын их дэлгүүрийн урилгаар Монголд хүрэлцэн ирсэн энэ эрхэм номын нээлтийнхээ үеэр “Би төрөлхийн дөрвөн мөчгүй төрсөн. Намайг  хараад ээжийг цочирдох байх гээд ээжид харуулалгүй сар болсон гэдэг. Сарын дараа эмнэлгээс ээжтэй минь уулзуулахдаа цочролд орох байх хэмээн ор, эм зэрэг бүхий л бэлтгэлийг базаажээ. Гэтэл ээж маань намайг хараад “Ямар хөөрхөн юм бэ”  гэж дуу алдсан гэдэг. Хэрвээ ээж анх намайг харахдаа тэгж хүлээж аваагүй бол амьдрал минь эсрэгээрээ эргэх байсан биз ээ. Хөгжлийн бэрхшээл гэдэг бол зүгээр л саад. Харин азгүйтэл биш. Миний ном гарснаас хойш 17 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд нөлөөлж чадсан. Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээж авах ойлголт болон тэдний амьдрах нөхцөлийг сайжруулахад маш том өөрчлөлт авчирсан. Монголд ч бас тийм өөрчлөлт бий болно гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан юм.

Тэртээ 17 жилийн өмнө “Мөчгүй миний амьдрал” хэмээх ном Японы зах зээлд борлогдож, Дэлхийн II дайнаас хойш Японд борлуулалтаараа тэргүүлсэн номын хоёрдугаарт бичигдэж байсан тус бүтээлээр дамжуулан Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан олон үйлчилгээ нээгдсэн гэдэг.  


“Мөчгүй миний амьдрал” ном Монгол хэлнээ  
Үзсэн: 1866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй