Шууд Chart

“Чинад нууцын Монгол орон” номын баяр боллоо

2015-10-06 10:13:38

Судлаач Ч.Эрдэнэ 18 жилийн турш үндсэн хоёр чиглэлээр судалгаа хийсэн байна. Энэ бол дэлхийн соёл иргэншлийн үүсэл нь  өвөг Монгол хэлт угсаатантай холбоотой асуудал болон шинжлэх ухаан дээд түвшинд хүрээд төгсөж байгаа үеийн тухай юм. Тэрбээр энэ олон жилийн  турш хийсэн судалгаа, хөдөлмөрөө шингээсэн  “Чинад нууцын Монгол орон”  номоо өлгийдөн авч, номын баяраа хийлээ.

Судлаач “Чинад нууцын Монгол орон” номдоо Монгол Улс болон дэлхийн соёл иргэншлийн үүсэл гарал, хэл, урлаг соёл, шүтлэг, төөрөг зургийн тухай бичсэн байна. Тэрбээр “Соёл иргэншлийг хөтлөх хүчирхэг жолоотой ганц улс бол Монгол Улс. Бидний угсаатны түүхийг 12000 жилээр урагшлуулан судлавал Дэлхийн соёл иргэншил нь Монгол-төвт үзэгдэл” гэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Чинад нууцын Монгол орон” номын баяр боллоо  
Үзсэн: 1197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй