Шууд Chart

"Манан" клипийн талаар мэдээлэл хийнэ

2015-10-08 12:13:40

"Сүмбэр энтертайнмэнт" студи СТА, дуучин Ж.Хишигдэлгэр, "Алтан ураг" хамтлаг, "Лорд" хамтлагийн хамтарсан шинэ уран бүтээл болох "Манан" клипийг бүтээгээд байна. 

Тус клипэнд өнөөгийн нийгмийн тулгамдаж буй асуудлуудын дундаас тэр болгон сөхөгдөөд байдаггүй сэдэв болох ундны усны нөөц багасаж байгаа талаар хөндөн тусгажээ. Уран бүтээлчид нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ ухамсарлан, өөрсдийн хүч хөдөлмөр, хөрөнгөөр хамтран энэхүү клипийг бүтээсэн нь онцлог юм.

Усны асуудлыг урьдчилан харж, хойч ирээдүйдээ эд баялаг бус, уух усыг нь үлдээе гэсэн санааг дэвшүүлэн хүргэх зорилго бүхий энэхүү бүтээлийг олон нийтэд түгээх гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  маргааш буюу 2015 оны аравдугаар сарын 9-ний 12:00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.


"Манан" клипийн талаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй