
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга үүсч хөгжсөний 65 жилийн ой энэ онд тохиож байна. Ардын хөгжмийн хамтлагаас Үндэсний их найрал болтол, ард түмний дуу хуур, ардын бүжгээс үндэсний түүхэн дуулалт жүжиг, бүжгэн туульс хүртэл хөгжүүлсэн урлаг, соёлын их түүх энэ байгууллагатай салшгүй холбоотой.
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын түүх 1945 онд “Эстрад концертийн товчоо” байгуулагдсанаар эхэлсэн гэдэг. 1950 оны эхээр энэ байгууллагыг “Ардын дуу, танцны ансамбль” хэмээн нэрлэх тогтоол гарснаар түүхийн хуудсыг албан ёсоор нээсэн гэж үздэг. Энэ хугацаанд чуулгын уран бүтээлчдийн гаргасан амжилт, хийсэн уран бүтээлийн үр шим их. Түүхт 65 жилийнхээ ойг тохиолдуулан чуулгынхан томоохон уран бүтээлүүдээ толилуулахаар зэхэж байна. Мөн Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын 65 жилийн ойн хүрээнд “Наран мандах зүгийн аялгуу” шинэ уран бүтээлийг толилуулах юм байна. Тоглолт бүрийн өмнө үндэсний хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн, уран зургийн болон фото зургийн үзэсгэлэн дэлгэж, "Монгол их хатад" хувцас загварын үзүүлбэрийг үзүүлэхээр болжээ.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга шилдэг бүтээлүүдээ толилуулна | ||
Үзсэн: 613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.