"Нарантуул" олон улсын худалдааны төвд "Эв Монгол" хөдөлгөөний залуус 2014 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Төрийн дууллыг ард иргэдтэй хамтран дуулах үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Тус төвөөр үйлчлүүлэгчид, худалдаачид өглөөний жаврыг үл хайхран, саатан зогсож Төрийн дууллаа хүндэтгэн дуулсан бичлэгийг толилуулж байна. Төрийн дууллыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Хайдав, дуучин Ж.Чингис, "Sweetymotion" хамтлагийн дуучин СТА Э.Ганболор, дуучин Ч.Цэлмүүн нар дэмжиж дуулсан бол Морин хуурын чуулгын гоцлол морин хуурч Н.Жигжиддорж Төрийн дууллыг морин хуурын аялгуугаар эхлүүлсэн юм.
| "Нарантуул" зах дээр Төрийн дууллыг эгшиглүүлэв | ||
| Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.