
Өнөөдөр Г.Ган-Өлзийгийн “Нүүдэлчин Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн “Blue Moon” арт галлерейд нээлтээ хийлээ.
Монгол ахуй, нүүдэлчдийн соёлыг харуулсан эл үзэсгэлэнд нийт 33 бүтээл дэлгэгджээ.
Гурав дахь үзэсгэлэнгээ гаргаж байгаа гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн тухай мэргэжил нэгтнүүд нь “Түүний гэрэл зургууд үнэхээр өгүүлэмж сайтай. Ертөнцийн гэрэл гэгээг харуулсан, эх орныхоо өнцөг булан бүрт очиж зураг авч чадсан нь гайхалтай байна” хэмээн ярьж байна.
Монгол хүний амьдралыг цаг, улиралтай нь холбон, түүнийгээ хар, цагаанаар үзүүлсэн нь үзэгчдийн таашаалыг ихэд хүлээж байсан юм. Мөн зураг бүрт тайлбар хийсэн нь энгийн атлаа анхаарал татахуйц байлаа. “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэн хоёр өдөр дэлгэгдэнэ.
Б.Дулмаа
“Нүүдэлчин Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.