Шууд Chart

Дуучин Д.Найдандоржийн “Хайраар зөөлөрдөг хорвоо” тоглолт болно

2015-10-15 12:50:36

Хөвсгөл аймгийн Галт сумаас гаралтай залуу дуучин Д.Найдандоржийг дуунд дуртай түмэн андахгүй таних болсон. Тэрбээр оюутан ахуй цагаасаа өөрийн уран бүтээлээ туурвиж олны хүртээл болгосон авьяаслаг нэгэн. Өдгөө урын сангаа хэдийнээ арвижуулж нэрийн хуудас болсон уран бүтээлтэй болсон билээ. Түүний анхны цомог "Сэтгэлийн нандин" нэртэйгээр сонсогчдын гар дээр бэлэг болон очсон юм.

"Сэтгэлийн нандин", "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Эхийн сэтгэл", "Алтанхан говь минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" зэрэг дууг сонсоогүй хүн  үгүй биз ээ. Тэгвэл дуучин залуу маань шантрашгүй хөдөлмөрлөснийхөө үр дүнг үзэхээр өөрийн анхны бие даасан тоглолтоо ард түмэндээ тайлагнах гэж байна. "Хайраар зөөлөрдөг хорвоо" тоглолт аравдугаар сарын 30-нд 19:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд болно. Тус тоглолтын тасалбар "Монгол бөхийн өргөө"-ний кассаар худалдаанд гараад байна.


Дуучин Д.Найдандоржийн “Хайраар зөөлөрдөг хорвоо” тоглолт болно  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй