
Төв Азийн хэт гандуу цөлийн экосистемийг иж бүрдлээр нь хамгаалах зорилгоор 1975 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулсан байдаг. Тус Дархан цаазат газрын 40 жилийн ойд зориулсан “Алтайн өвөр говь цөлийн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэн Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейд нээлтээ хийгээд байна.
Үзэсгэлэнд мазаалай, "Улаан ном"-д бүртгэлтэй тэмээн сүүл могой, нарийн могой зэрэг говийн бусад ховор хөхтөн амьтдын гэрэл зургийн мэдээллийг хуримтлуулж, тэдний амьдрал, зан төрхийн өвөрмөц онцлогийг илтгэсэн сонин содон зургуудыг дэлгэжээ. Алтайн өвөр говь хэмээх уудам говь, цөл нутгийн ихэнх хэсэг Говийн их Дархан цаазат газарт хамаардаг. Дэлхийд өөр хаана ч үл тохиолдох говийн баавгай буюу мазаалай, зэрлэг тэмээ буюу хавтгай энэ нутагт амьдардаг бөгөөд ирвэс, шилүүс, цоохондой зэрэг зэрлэг муур, аргаль, янгир зэрэг уулын туруутан, говь цөлийн амьтад болох хулан, хар сүүлт зэрэг ховор хөхтөн амьтдын зургийг энэ үзэсгэлэнгээс харж болно. Гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжлэх юм байна.
“Алтайн өвөр говь цөлийн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ | ||
Үзсэн: 686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.