Шууд Chart

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей шинэ үзмэрээ танилцууллаа

2015-10-26 15:23:28

Монголчууд эрт дээр үеэсээ өнөө цаг хүртэл бурхадын дүрийг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээн, бишрэн шүтэж ирсэн. Үүнтэй холбоотойгоор, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей өнгөрсөн жилээс эхлэн “Арван хангал” гэж нэрлэгддэг бурхан шашны 10 бурханы зурмал, оёмол, цутгамал, шуумал зэрэг дүрүүдийг нэг нэгээр нь олон нийтэд танилцуулж байна. 

Энэ жилийн тухайд тус музей өөрсдийн сан хөмрөгт хадгалагддаг Очирваань бурханы хатгамал, цутгуур, баримал, дармал, сийлбэр зэрэг урлагийн олон төрлөөр бүтээсэн дүрүүдийг олон нийтэд дэлгэлээ. “Нууцын эзэн” нэртэйгээр өнөөдөр нээсэн үзэсгэлэнгийн талаар Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан н.Цэрэнбямба ингэж ярьж байна.

Мөн энэхүү үзмэрт тавигдсан бүтээлүүдийн 95 орчим хувь анх удаа олны өмнө дэлгэгдэж байгаараа онцлог гэж албаныхан хэллээ. Бүтээлүүдийг нэг сарын турш олны хүртээл болгох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей шинэ үзмэрээ танилцууллаа  
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй