
Япон киноны өдөр удахгүй болох гэж байна. 140 дэх удаагийн энэ өдрийг тохиолдуулан Монгол, Японы төвийн их танхимд “Тогоруу” уран сайхны киног үзэгчдэд хүргэх гэж байна. “Тогорууны тус” хэмээх Япон ардын үлгэрээс сэдэвлэсэн энэ бүтээлд тогорууны амийг аварсан залуу эрийн гэрт хэд хоногийн дараа үзэсгэлэнт бүсгүй ирж байгаа тухай өгүүлнэ. Бүсгүй залуутай гэрлэх бөгөөд утас ээрч байхыг минь хэрхэвч харж болохгүй гэсэн болзол тавьдаг. Гэвч сониуч зандаа хөтлөгдсөн залуу утас ээрэх эхнэрээ нууцаар хартал урд өөрийн тусласан тогоруу гэдгийг нь олж мэднэ. Найруулагч Кон Ичикавагийн бүтээл, Саюри Ёшината, Кидэки Нода нарын гол дүрийг нь бүтээсэн энэ кино 11 дүгээр сарын 5-нд дуу оруулгатайгаар, 11 дүгээр сарын 19-нд хадмал орчуулгатайгаар үзэгчдэд үнэ төлбөргүй хүрэх юм.
“Тогоруу”-г монгол үзэгчдэд зориулан гаргана | ||
Үзсэн: 1682 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.