МҮОНРТ-ийн уран бүтээл “Би монгол хүн” богино хэмжээний баримтат кино Ази, Номхон далайн орнуудын радио, телевизийн холбооны “ABU award-2015”-ийн шилдэг бүтээлээр шалгарсан. Уран бүтээлчид таван минутад багтаан монгол эх орон, иргэншлийнхээ үнэ цэнийг харуулж чадсанаараа олон улсын анхаарлыг татсан байна.
Уг богино хэмжээний бүтээлийн багт МҮОНРТ-ийн сэтгүүлч Х.Шинэ-Од, найруулагч О.Энхболд, эвлүүлгийн найруулагч З.Эрдэнэпүрэв, Төрийн шагналт яруу найрагч Д.Цоодол нар ажиллажээ.
“Би монгол хүн” киноны гол баатар н.Чимэдцэрэн гэж эмэгтэй 50 жилийн өмнө 11 настайдаа Өвөрмонголоос аав, хойд эхийнхээ хамт Монголд ирж, 44 жил Монгол Улсын иргэн болохыг хүсч хүлээсэн тухайгаа ярьсан байна. Мөн түүний аав нь Монголын иргэн болох хүслээ биелүүлж чадалгүй өөд болсон тухай энэ бүтээлд өгүүлэх юм. н.Чимэдцэрэнгийн хувьд Төв аймгийн Лүн суманд амьдардаг бодит дүр юм.
Тус бүтээл өнгөрсөн хавар МҮОНРТ дотооддоо зохион байгуулсан “Цэнхэр дэлгэц наадмын гранпри шагналыг хүртэж байсан юм. Өмнө нь МҮОНРТ-ийн уран бүтээлчид Ази, Номхон далайн орнуудын радио, телевизийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанаас шагнал гардаж байсан билээ.
| "Би Монгол хүн" бүтээлээр эх орныхоо үнэ цэнийг илэрхийлжээ | ||
| Үзсэн: 639 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.