Шууд Chart

Морин хуурын чуулга "Кармен сюит"-ийг эгшиглүүлнэ

2015-11-03 18:26:06

Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизе анх "Кармен" дуурийг бүтээж, 20-р зуунд Оросын нэрт хөгжмийн зохиолч Р.Щедрин, эхнэр Майя Плисецкаяд зориулан "Кармен сюит" болгон найруулсан нь дэлхийн сонгодог урлагийн түүхэнд шилдэг бүтээл болон мөнхөрсөн байдаг.

Улсын Филармони уран бүтээлийн 44 дэх үзвэрийн нээлтээ тохиолдуулан дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс толилуулах “Сонгодог хөгжим” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд Морин хуурын чуулгын уран бүтээлчид "Кармен сюит" хэмээх энэхүү тоглолтын бэлтгэлд ороод байна.

Алдарт бүтээлийн хөгжмийг Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров найруулах юм. "Кармен сюит" энэ сарын 13-ны 19.00 цагаас улсын Филармонийн тайзнаа МУСТА Д.Түвшинсайханы удирдлага дор Морин хуур чуулга, Симфони найрал хөгжмийн уран бүтээлчдийн тоглолтоор хүрнэ.


Морин хуурын чуулга "Кармен сюит"-ийг эгшиглүүлнэ   
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй