
"Алтан сан" радиогийн онцлох нэвтрүүлгүүдийн нэг "Алтан сан-Алтан дурсамж" юм. Энэ нэвтрүүлгээр Монгол Улсын үе үеийн түүхийн эзэд болсон алдартнуудын яриа, ярилцлага, дурсамж, Ардын хувьсгалын партизануудын яриа дурсамжууд, Лениний дуу хоолой, Д.Сүхбаатарын тухай өгүүлэх хувьсгалчдын яриа, Х.Чойбалсангийн өөрийнх нь яриа, урлаг, соёл спортын алдартнууд, улс болоод хөдөлмөрийн баатрууд, шинжлэх ухаан, төр нийгмийн зүтгэлтнүүдийн ховор нандин дурсамжууд, яриа ярилцлагыг сонсогч танд хүргэнэ.
Тухайлбал, жанжин Д.Сүхбаатарын хүү Галсан аав, ээжийнхээ тухай дурсан ярьсан яриа, Лениний тухай дурсамж, Х.Чойбалсангийн морин жолоочийн дурсамж яриа, Сансрын анхны нисгэгч Ю.Гагарины сансарт нисэхийн өмнө болон нисээд ирсний дараах сэтгэгдэл, Их зохиолч Д.Нацагдоржийн охин Ананда Шригийн аавынхаа тухай өгүүлсэн яриа зэрэг нэн ховор, сонирхолтой 567 хадгаламжийн нэгж бүхий 12 мянга гаруй минутын яриаг "Алтан сан" радио танд хүргэнэ.
"Алтан сан" радио алтан дурсамжуудыг сөхнө | ||
Үзсэн: 320 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.