
Монголын рок поп хөгжмийн урлагийн “Пентатоник” наадмын 7 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиун өөрийн шилдэг бүтээлүүдийг багтаасан “Халиуны ертөнц” анхны тоглолтоо энэ сарын 13, 14-ний өдрүүдэд үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тоглолтын талаар хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат “Хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Дуунд дахин жигүүр ургуулдаг хөгжмийн найруулга, хөгжмийн зохиолуудад нь Н.Халиуны дотоод ертөнц, хөгжмийн хэл, мэдрэмж, рок поп урлагийн 23 жилийн түүх багтсан” хэмээн онцоллоо.
Н.Халиуны хувьд Монголын хөгжмийн урлагийн салбарт 1992 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд өдгөө түүний зохиосон дуу 100 хол давжээ. Тэрбээр өнөөг хүртэл 1000 гаруй дууны найруулга, уран бүтээлчдийн бие даасан 50 гаруй цомогт ажилласан байна.
Түүнчлэн тоглолтын тасалбарыг өнөөдрөөс эхлэн худалдаалж байгаа бөгөөд үзэгчид заавал тасалбар худалдаалах цэгт очилгүйгээр www.easyticket.mn онлайн хаягаар тоглолтын тасалбарыг захиалах боломжтой ажээ.
“Халиуны ертөнц” тоглолт энэ сарын 13-14-ний өдрүүдэд болно | ||
Үзсэн: 351 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.