Шууд Chart

АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийг Монгол брэндээр угтана

2015-11-06 18:33:03

Ирэх онд манай улсад  АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалт болно. Уулзалтад 4000 гаруй гадны зочин, төлөөлөгч ирэх юм. Уулзалтын үеэр болох бүх төрлийн арга хэмжээнд дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэж, үндэсний үйлдвэрлэлээ сурталчлах юм байна.

“Монгол дарханы дуут урлан” компани алт, мөнгө, хүрэл, ган зэргээр бэлэг дурсгалын зүйлс урладаг. Тэд монгол ахуйг харуулсан дахин давтагдашгүй бүтээлүүдээрээ үзэсгэлэнд оролцож, АСЕМ-ын зочдод бэлэг барихыг зорьж байна.  Мөн Пегасус морин хуур урлангийнхан ч гадны хүмүүст барих бэлэг бол Морин хуур гэдгийг онцоллоо.  

“Монгол брэнд ба АСЕМ” 2016 үзэсгэлэнд гар урлал, бэлэг дурсгал, гоёл чимэглэл, сав баглаа, боодол үйлдвэрлэдэг 120 гаруй ААН оролцож байна. АСЕМ-ын бэлтгэл ажлын албаныхан энэ удаа үзэсгэлэн гаргаад зогсохгүй цаашид үргэлжлүүлэн дотоодын үйлдвэрлэгчдийг хамарсан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах юм байна. Ингэснээр 2016 онд ирэх гадны зочдод монгол брэндээ сурталчлан таниулж, цаашлаад бараа бүтээгдэхүүнээ экпортод гаргах таатай нахцөл бүрдэх боломжтой гэдгийг АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны орлогч Б.Баясгалан хэлж байна.

“АСЕМ-ын төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бэлэг баръя” уриатай үзэсгэлэн энэ сарын 9-нийг хүртэл "Мишээл экспо"-д үргэлжилнэ. Үзэсгэлэнд оролцогчид энэ хугацаанд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалах юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийг Монгол брэндээр угтана  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй