
“Монгол-БНХАУ”-ын соёл, урлагийн хамтын ажиллагаа Хятадын /бүх/ Уран зургийн академи Монголын уран зургийн галерейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр жил тутамд уран бүтээлийн хамтарсан аян хийхээр харилцан тохиролцсон байдаг. Энэ хүрээнд хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан “Тал нутгийн аялгуу” дүрслэх урлагийн цуврал үзэсгэлэнгийн нээлт БНХАУ-ын хааны ордны Тиа Миу галерейн их танхимд өнгөрсөн сард нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэнд хоёр талаас 20, 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Уран бүтээлчид эртний түүхт Датун хотод очиж тав хоногийн турш хамтарсан хээрийн судалбар зураг зурж туршлага солилцжээ. "Тал нутгийн аялгуу" үзэсгэлэн 12 дугаар сарын 1-нд Монголын Уран зургийн галерейд дэлгэгдэх юм. Үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн хоёр орны бүх уран бүтээлчийн бүтээл Монголын ард түмэн, уран зураг сонирхогч, цуглуулагч нарт хүрэх гэж байна.
"Тал нутгийн аялгуу” цуврал үзэсгэлэнг Монголд дэлгэнэ | ||
Үзсэн: 300 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.