
Сэтгүүлч Н.Нандинцэцэгийн “Нандин” номын нээлт өнгөрөгч бямба гарагт Аз хур номын дэлгүүрт боллоо. Сэтгүүлчийн энэхүү номонд “Нандиагийн ток шоу” нэвтрүүлэгт оролцсон 19 хүний ярилцлага орсон байна.
Тэрбээр өөрийн номын тухай “Миний бие телевизийн сэтгүүл зүйн салбарт 15 жил ажиллаж байгаа. Сүүлийн таван жил ярилцлага, тэр дундаа “talk show”-гаар дагнан ажиллалаа. Та бүхний сайн мэдэх “Нандиагийн ток шоу” нэвтрүүлгээр 800 гаруй хүнтэй ярилцлага хийсэн бөгөөд үүнээс 19 нэвтрүүлгийг онцлон “Нандин” нэртэй ярилцлагын ном гаргаж байна. Бүх л сэтгүүлч өөрийн гэсэн ток шоутай болох, өөрийн номоо гаргахыг мөрөөддөг гээд хэлчихэд буруудахгүй байх. Би ч бас ийм мөрөөдөлтэй байсан. Би мөрөөдөлдөө хүрлээ. Үнэхээр баяртай байна. Энэ ном бол миний сэтгэлийн нандин гоёо. Хүсэл мөрөөдөл минь асуулт болж, зочин бүрийн сэтгэлийн өчил, инээд хөөрийг бялхуулж, хүмүүсийн сайн талыг олж харсан миний нандин бүтээл юм. Хүн Хүндээ Нандин” хэмээн өөрийн фэйсбүүктээ бичжээ.
“Нандин” номын нээлт боллоо | ||
Үзсэн: 374 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.