Шууд Chart

Хятад тэрбумтан 170 сая ам.доллараар Модиглианийн зургийг авчээ

2015-11-11 11:20:10

Пабло Пикассогийн гол өрсөлдөгч байсан гэгддэг алдарт Модиглианий 1917-1918 оны үед бүтээсэн нүцгэн бүсгүйн зургийг 170 сая ам.доллараар Хятадын тэрбумтан авчээ. Уран зургинй дуудлага худалдааны түүхэнд энэ нь хоёрдугаарт бичигдэх өндөр үнэ юм. Өмнө нь уг дуудлага худалдаагаар Пикассогийн зураг 179 сая доллараар зарагдаж байжээ.

Зургийг худалдан авсан Хятадын тэрбумтан Лиу Юуган гэгч хэвлэлийнхний сонирхлыг илүүтэй татаж байна. Шанхайд жирийн ажилчны гэр бүлд төрсөн тэрээр цүнхний худалдаачин, таксины жолоочоор ажиллаж явжээ. 1990-ээд оноос хувьцааны арилжаагаар хөлжсөн Лиу эхнэрийнхээ хамт Шанхай хотод хоёр ч галарей нээгээд байгаа ажээ. Өнгөрсөн онд тэрээр дуудлага худалдаанаас 32 сая доллараар цайны аяга худалдан авч олныг гайхшруулж байсан юм.

 


Хятад тэрбумтан 170 сая ам.доллараар Модиглианийн зургийг авчээ  
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй