
Монголын Үндэсний Олон Нийтийн радиогийн хоёрдугаар суваг буюу "Алтан сан" бие даасан сувгийн нээлт дөнгөж сая МҮОНР-ийн концертын танхимд боллоо. Радиогийн “Алтан сан” суваг нь Монголын радиогийн хур, өв санг эргэлтэд оруулж, ард түмэндээ сэргээн хүргэх бодлогыг барьж ажиллах юм байна.
Энэ суваг нь өдөр тутмын 16 цагийн эфирээ цахим орчинд ч сонсогч танд хүргэнэ. Одоогоор 10-12 нэвтрүүлгийг “Алтан сан”-гийн долгионоор явуулахаар төлөвлөжээ. “Алтан сан-театр”, “Долгион радио сэтгүүл”, “Алтан сан радио туршлага”, “Алтан сан радио хичээл”, “Үлгэрийн сан” зэрэг нэн сонирхолтой, сонсууштай нэвтрүүлгийг та "Алтан сан" радиогоос сонсоорой. Яг одоо MNB.MN сайтын шууд эфирээс "Алтан сан" радиог сонсох боломжтой.
"Алтан сан" радио нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.