Шууд Chart

“GUYS”-ийн залуус 18 насны төрсөн өдрөө Австри улсад угтав

2015-11-16 12:37:55

1997 оны 11 дүгээр сарын 16-нд СУИС-ийн кино драмын ангид дөрвөн хөвгүүн тойрч суугаад “GUYS 666” нэртэй хамтлаг байгуулснаар “GUYS”-ийн түүх эхэлсэн аж. Ингэснээр хөвгүүдийн хамтлагийн нэгэн төлөөлөл болсон юм. Залуус уран бүтээлээ туурвиснаар өдгөө 18 дахь жилтэйгээ золгож байна. Тэд 18 насныхаа "төрсөн өдөр"-ийг Австри улсын Вена хотод өөрийн үнэнч фэнүүдтэй тэмдэглэсэн байна.

Хамтлагийн залуус өөрсдийн фэйсбүүк хуудсандаа “Бидэнд урам хайрладаг сайхан сэтгэлтэй хүн бүхэндээ GUYS хамтлаг шинэ уран бүтээлүүдээрээ үргэлж бэлэг барьж байх болно. Бид дуугаа дуулж, жүжгээ тоглож, киногоо хийж хүсэл мөрөөдөлтэй зорилго тэмүүлэлтэй сайхан сэтгэлтэй хүн бүрийг жаргуулъя. Хүндэтгэн мэхийн ёслосон GUYS хамтлаг” хэмээн бичиж, үзэгч сонсогчдодоо талархал илэрхийлжээ.

Дашрамд дурдахад, хамтлагийн залуус энэ сарын 1-нээс ирэх сарын 12-ныг хүртэл “"BEST of GUYS" European tour 2015” аялан тоглолтоо албан ёсоор эхлүүлээд байгаа билээ. Хамтлагийн залуус аялан тоглолтынхоо хүрээнд Европын 12 улсын 18 хотод ажиллаж амьдарч, сурч буй монголчууддаа ая дуугаа өргөх ажээ.


“GUYS”-ийн залуус 18 насны төрсөн өдрөө Австри улсад угтав  
Үзсэн: 373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй