
“Дархан минж” компани, “Ariunaa Suri” бренд хамтран “SNOW 2016” нэхий хувцасны загварын шоуг энэ сарын 14-нд “Crocus Event Hall”-д зохион байгууллаа. Шоунд Герман, Норвегийн нэртэй загвар өмсөгчид урилгаар оролцож олон сонирхолтой шинэлэг үзүүлбэрүүд, сюрпризээр дүүрэн байлаа.
Дизайнер энэ удаагийн загварын сэдвээр “Мазаалай баавгай” болгон онцолсон бөгөөд тоо толгой нь буурсаар нэн ховор амьтны жагсаалтад бичигдсэн мазаалай баавгайг хамгаалан, өсгөж үржүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм. Харин 1992 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн “Дархан Минж” компани нь дэлхийн арьс ширний салбарт тэргүүлэгч Европын “Stahl”, “Cromogenia”, “Sarchem”, “Debog Kimiya”, Хятадын “Fambo” зэрэг томоохон компаниудтай хамтран ажилладаг. Эдгээр компаниудын шинэ технологийг Монгол хонины нэхий боловсруулахад ашиглан олон улсын стандартад нийцсэн хөнгөн, зөөлөн, тансаг хилэн нэхий боловсруулан гаргаж чаджээ.
"ARIUNAA SURI" брэнд нь уг нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг, дахин давтагдашгүй загвар гарган шинэ брэндийг бий болгож, дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж эхэлсэн байна.
“Ariunaa Suri” бренд нэхий хувцасны загварын шоугаа толилууллаа | ||
Үзсэн: 390 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.