
Олимпийн гурван удаагийн аварга Тадахиро Номүрагийн тухай өгүүлэх “Хугараагүй ноён нуруу” ном бэлэн болжээ. Тус номын орчуулгыг М.Сугар-Эрдэнэ хийсэн бол Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга ивээн тэтгэсэн байна.
Энэхүү номонд гурван наснаасаа жүдогоор хичээллэн, 37 жил барилдаж, 40 настайдаа зодог тайлсан агуу жүдоч Тадахиро Номүрагийн 12 жилийн циклд 3 Олимпод босоо байсан нууцыг тайлах юм.
Хөлс, нулимс, цус дуслуулсан он жилүүд, удаа дараалсан бэртлүүд, бэлтгэлийг хэрхэн хийх, мэхийг яаж давтах, тэмцээн эхлэхийн өмнөх шөнө юу болдог болон барилдахын өмнө ямар зуршилтай байсан, шигшээ багийн уур амьсгал, өрсөлдөгч нартайгаа ямар харьцаатай байсан, өрсөлдөгч гэж хэн бэ, тамирчин хүн биеэ хэрхэн авч явах соёл, хувийн амьдрал, Атлантагийн олимпод хэний ачаар түрүүлсэн, Сиднейн олимпийн өмнө хэнд юу амласан, Сиднейн олимпийн дараа юу болсон, Афины олимпийн эргэн ирэлт, Бээжингийн олимпод яагаад барилдаж чадаагүй, тухайн олимпийн үед юу хийж явсан, наймдугаар сарын 14-ний өдөр Кейжи Сүзүкиг ялагдахад яасан зэрэг олон сонирхолтой хөшигний ард болсон түүхүүд, өөрийн өвөрмөц ертөнцийг Няцашгүй Номүра номондоо тусгажээ.
Номыг бүтээгчид энэхүү номыг их спортоор хичээллэгч хүүхэд залуусын дахин, дахин уншиж ойлгох бүтээл болсныг онцлон тэмдэглэсэн байна.
“Хугараагүй ноён нуруу” ном бэлэн болжээ | ||
Үзсэн: 511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.