
Өнөөдөр телевизийн ажилтны олон улсын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Монголын телевизийн зураглаачдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Чуулганы үеэр телевизийн мэргэжлийн зураглаачдын холбоо байгуулсныг албаны ёсоор танилцуулж, салбарын хүрээнд тулгарч байгаа асуудлыг хэлэлцсэн байна.
Өнөөдөр улсын хэмжээнд 140 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байна. Шинээр олон телевиз байгуулагдаж, тэр хэрээр мэргэжлийн сургуулийг төгсөгчид шууд ажлын байраар хангагдах боломж нээлттэй болсон. Гэхдээ сургалтын чанар, дадлага туршлагын тал дээр мэргэжлийн түвшинд бэлтгэгдэх асуудал орхигдсоор байгааг ахмад зураглаачид анхааруулж байна.
“Нэг дүрс мянган үгнээс хүчтэй”. Мэдээний зураглаач нэг алтан агшнийг алдсан л бол тухайн үйл явдлын, тэр мэдээний үнэ цэнэ унана. Баримтат киноны зураглаач түүхээ мэдэхгүй зураг авбал бүтээлийн мөн чанар алдагдана гээд нарийн ур чадвар, хичээл зүтгэлийн хүчинд “мэргэжлийн” гэдэг үгний үнэ цэнэ, үр нөлөө оршдог тухай зураглаачид ярьж байна.
Камер бариад зураг авдаг хүн, телевизийн мэргэжлийн зураглаач хоёрын ялгаа, үнэлэмжийн асуудлыг мөн чуулганы үеэр хөндлөө. Телевизийн мэргэжлийн зураглаачдын холбоо байгуулснаар энэ салбарт ажиллаж байгаа зураглаачдад тавигдах шаардлагыг тодорхой болгох, дадлага туршлагыг хөгжүүлэх, эрх ашгийгхамгаалах зэрэг олон ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах боломж бүрдэж байна.
Түүх сөхвөл 1967 онд “Монголын Зурагт Радио”нэртэйгээр Монголын анхны телевиз бюу одоогийн МҮОНРТ байгуулагпаж байсан. 1967 оны 7 дугаар сарын нэгэнд өргөн нэвтрүүлгийн туршилт хийж, Ардын Хувьсгалын 46 жилийн ойн баярын хурал, концертыг дамжуулсан байна. Энэ цагаас манайд телевизийн мэргэжлийн зураглаачдийн ажлын гарааны түүх эхэлдэг юм байна.
Телевизийн мэргэжлийн зураглаачдын анхдугаар чуулган боллоо | ||
Үзсэн: 309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.