
Ирэх сарын 3-нд Монгол бөхийн өргөөнд ОХУ болон Буриад улсын рок попын алдартай дуучдын "Буриад поп-мюзик" шоу тоглолт болох гэж байна.
Тоглолтод Елена Борохитова, Дарима Цырендондопова, Чингис Раднаев, Дулма Сунрапова, Мэдэгма Доржиева нарын алдартай дуучдаас гадна “Хатгуур зүү”, “Валико Гаспарян” болон орчин үеийн бүжгийн “Капучино”, “Угол зрения” зэрэг хамтлаг оролцох ажээ.
Тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар ОХУ, Буриад улсын "Buriad Pop-Stars" нэгдэл ажиллаж байгаа бөгөөд Монголын талаас “ NUANS POPERA” group ажиллаж байгаа юм.
Буриадын алдартай дуучид Монголд тоглоно | ||
Үзсэн: 602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.