
Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн сургуулиудын багш нарын дунд зохион байгуулдаг гар бөмбөгийн тэмцээн өнөөдөр өндөрлөсөн юм. Тус тэмцээн нь МУБИС-ийн хичээлийн гуравдугаар байр Урлаг биеийн тамирын сургуулийн спорт зааланд өчигдөр эхэлсэн билээ.
Тэмцээнд есөн сургуулийн 16 баг өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд ХСИС-ийн баг тэргүүлсэн бол хоёрдугаарт Анагаахын ШУИС, гутгаар байрыг МУБИС-ийн баг тамирчид эзэллээ. Эмэгтэйчүүдийн ангиллын алтыг МУБИС, мөнгийг ХСИС, хүрэл медалийг ҮБТДС-ийн тамирчид зүүлээ.
Нээлтэд Монголын их, дээд сургуулийн консорциумын Ерөнхийлөгч Т.Хэрүүга, МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, МУБИС-ийн ЭШХА эрхэлсэн дэд захирал Л.Цэрэнсодном, АШУҮИС-ийн боловсрол эрхэлсэн дэд захирал Н.Сүмбэрзул, ХСИС-ийн соёл, олон нийт, хамтын ажиллагааны албаны дарга Б.Энхболд, “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг, МИДСК-ын дэргэдэх Биеийн тамирын багш нарын холбооны тэргүүн Л.Загдсүрэн нар оролцов.
Багш нар гар бөмбөгөөр өрсөлдөв | ||
Үзсэн: 880 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.