Шууд Chart

Манай зургаан бөх Олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

2016-03-14 10:49:41

"Рио-2016" Олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт гуравдугаар сарын 18-20-нд болно.

Энэ тэмцээний жин бүрийн алт, мөнгөн медальт 36 бөхөд Олимпийн наадамд оролцох эрх олгоно. Өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жинд Олимпийн 6 эрх авсан манай бөхчүүд тивийн тэмцээнээс үлдсэн 6 эрхээ олж авахаар зорьж байна. 

Казахстаны бөхийн холбооноос мэдээлж байгаагаар тус улсад болох сонгон шалгаруулах тэмцээнд бөхчүүдээ оролцуулахаар 26 орон мэдүүлгээ өгөөд байгаа аж.

Манай бүрэлдэхүүн: 


Эрэгтэй

86 кг- Оргодолын Үйтүмэн /"Алдар" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, Армийн дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, 2012 оны зуны Олимпийн наадамд оролцогч/

96 кг- Олон улсын хэмжээний мастер Доржхандын Хүдэрбулга /"Ганьт" клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл  медальт/

Эмэгтэй

48 кг- Олон улсын хэмжээний мастер Эрдэнэсүхийн Нарангэрэл /"Хангарьд" клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Тивийн залуучуудын аварга/

53 кг- Олон улсын хэмжээний мастер Эрдэнэчимэгийн Сумьяа /“Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий болон Оюутны универсиад наадмын мөнгөн медальт/

58 кг- Олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон /"Алдар" спорт хороо, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Армийн ДАШТ-ий болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

75 кг- Олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг /“Алдар” спорт хороо, ДАШТ-ий хүрэл медальт, оюутны ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга тэмцээний тус бүр 3 мөнгө, хүрэл медальт, 2008 оны зуны Олимпийн наадмын оролцогч/

Дасгалжуулагчид: 

Бямбаринчингийн Баяраа /Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч/

Буяндэлгэрийн Батбаяр /Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч/

Зэвэгийн Дүвчин /Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч/

Эмч:

Чулууны Насанбат /Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч/

Шүүгч:

Цэрэндагвын Сэрээтэр, Олон улсын шүүгч

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Манай зургаан бөх Олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй