Шууд Chart

Б.Батзориг Буриадын Ерөнхийлөгчийн тэмцээний гурван медальтай боллоо

2016-03-14 11:23:00

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХХI удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт болж өндөрлөлөө. 

Манай бөхчүүдээс 70 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Б.Батзориг нэгдүгээр тойрогт нутаг нэгт П.Пүрэвдавааг хожиж хагас шигшээ барилдаанд Оросын бөх Морти Оол Мэнгийг 10:0 онооны харьцаагаар ялсан юм. Харин алтын төлөө Оросын бөх Евгений Жербаевд 0:7 оноогоор ялагдаж, мөнгөн медал хүртлээ. Ингэснээр Б.Батзориг Буриадын Ерөнхийлөгчийн тэмцээнээс гурван өнгийн медаль хүртээд байна.

Мөн энэ удаагийн тэмцээнээс 86 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Л.Төртогтох нэгдүгээр тойрогт Оросын бөх Тимур Оскенбаевыг ялж, дараа нь З.Мөнхтогтохыг хожиж алтан медалийн төлөө Оросын бөх Даурен Круглиевтэй барилдаж ялагдсанаар мөнгөн медаль зүүлээ. 

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХХI удаагийн уламжлалт олон улсын тэмцээнд жин тус бүрт түрүүлсэн бөхийг 90 мянга, үзүүрлэсэн бөхийг 60 мянга, хүрэл медаль хүртсэн бөхийг 40 мянга, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 40 мянган рублиэр урамшуулсан байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Б.Батзориг Буриадын Ерөнхийлөгчийн тэмцээний гурван медальтай боллоо  
Үзсэн: 1667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-14 12:08
4-5 барилдаан хийсэн бол медальгүй байх нээ

Бидэнтэй нэгдээрэй