Шууд Chart

Ө.Чагнаадорж улсын рекордыг дахин шинэчиллээ

2016-03-14 12:01:35

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болж өндөрлөсөн. Тэгвэл энэ үеэр эрэгтэй 62 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж огцом болон түлхэлттэй өргөлтөөр залуучуудын улсын рекордыг тус бүр 5 кг-аар шинэчлэн тогтоолоо.

Тэрбээр огцмоор 111 кг, түлхэлтээр 140 кг-ыг өргөж, хоёрдугаар сард болсон залуучуудын УАШТ-ий үеэр өөрийн тогтоосон амжилтаа ахиулсан юм. Мөн "Аврагч" спортын хорооны тамирчин, ОУХМ  Ө.Чагнаадорж нийлбэр дүнгээр 251 оноо авч жиндээ аваргын алтан медаль зүүлээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ө.Чагнаадорж улсын рекордыг дахин шинэчиллээ   
Үзсэн: 2275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй