Шууд Chart

Хоёр аварга өвдөг шороодсон Харү башёгийн эхний өдрийн тойм /бичлэг/

2016-03-14 13:11:06

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн барилдаан буюу Харү башёгийн эхний өдрийн барилдаан дууслаа. Дээд зиндаанд манай найман бөх барилдаж байгаа. Энэ сарын башёг мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдаж байна. Тэрбээр комүсүби Точиозантай барилдаж ошидаши мэхээр ялж эхний даваагаа авсан.

Харин Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Такарафүжитэй барилдаж ёрокири мэхээр, 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд секиваки Тоёоношиматай барилдаж мөн адил ёрокири мэхээр өвдөг шороодсон байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хоёр аварга өвдөг шороодсон Харү башёгийн эхний өдрийн тойм /бичлэг/  
Үзсэн: 1388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-14 14:13
бат холбоо минь ганц өгүүлбэр зөв бичиж чаддаггүй юм уудаа, утга, агуулга, таслал, үгийн алдаагаа хар даа

Бидэнтэй нэгдээрэй