Шууд Chart

“Дархан”-ы бүсгүйчүүд ээлжит хожлоо авлаа

2016-03-17 15:49:48

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Супер лигийн энэ улирлын 19 дэх  тоглолт Спортын төв ордонд болж өнгөрлөө. “Голомт” банкаар ивээн тэтгүүлсэн “Голомт ШУТИС” оюутны шигшээ баг болон Дархан хотоороо овоглосон “Дархан” багийн тоглолт үзэгч, хөгжөөн дэмжигчдийн анхаарлын төвд байсан. Энэ тоглолт ширүүн өрсөлдөөн дунд өрнөлөө.

“Дархан” багаас ОУХМ Д.Ганзул тодорхой шалтгааны улмаас уг тоглолтод оролцоогүй ч багийн тоглогчид хэрэгтэй хожлыг байгуулж чадсан юм.

Багийн лидерийн эзгүйд Ариунчимэг гол тоглолтыг үзүүлэн 18 оноо, 4 бөмбөг таслалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Ундрах 17 оноогоор тусалж багийн бусад тоглогчид ч жигд тоглолтыг үзүүлсэн юм.

Харин “Голомт ШУТИС” багаас Цамбагарав 19 оноо, 7 бөмбөг таслалт, 5 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Уянга 14 оноо, 8 самбараас бөмбөг авалт, Уранчимэг 10 оноо тус тус авсан ч баг нь хангалттай байж чадсангүй. Тэдний хувьд багаараа тоглолтын турш 23 хувьтай довтолж байсан бол эсрэг баг нь 49 хувьтай довтолсон үзүүлэлт гарчээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Дархан”-ы бүсгүйчүүд ээлжит хожлоо авлаа  
Үзсэн: 1112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй