Шууд Chart

П.Орхон "Рио-2016" Олимпийн эрх авлаа

2016-03-21 10:26:12

"Рио-2016" зуны Олимпийн XXXI наадмын чөлөөт бөхийн эрхийн төлөөх Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод боллоо. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд зодоглосон ОУХМ П.Орхон Казахстаны бөх Айм Абдилдинаг 15:2 онооны давуугаар, Энэтхэгийн Сакши Маликийг 4:0-ээр ялснаар шигшээ барилдаанд шалгарч, Олимпийн эрх авлаа.

Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд Киргизстаны Айсулуу Тыныбековад 5:10-аар ялагдсан байна. Ингэснээр П.Орхон ирэх наймдугаар сард Олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичод даагаа нэхэх боломжийг олгож байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

П.Орхон "Рио-2016" Олимпийн эрх авлаа   
Үзсэн: 2172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
5.67.119.xxx [5.67.119.xxx] 2016-03-22 08:14
Olimpiin awarga bolooroi!
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-21 17:50
Олимпийн аварга болоорой, Японы бөхөд илт долигносон нийтлэлч ухаантай урвагчийг бат холбоо гэнэ
122.201.26.xxx [122.201.26.xxx] 2016-03-21 11:11
даагаа нэхэх боломжийг олгож байна гэх шиг.... нэг мөр ялагдаарай гээд бичээ...ч энэ сэтгүүлч нэртэй оронцогууд их байнаа::::::::::

Бидэнтэй нэгдээрэй