Шууд Chart

Энэ удаагийн найдвар Кисеносато...

2016-03-21 12:34:25

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башё өнөөдөр ес дэх өдрөө үргэлжилнэ. Башёг найман өдрийн дараах байдлаар озэки Кисеносато тэргүүлж байна. Кисеносато дээд зиндаанд дөрөв дэх удаагаа уналгүй "качикоши" буюу 50 хувийн амжилт хийж байгаа нь энэ юм. 

Өмнө нь 2011, 2012 оны Аки башёд уналгүй найм давж байсан бол 2013 оны тавдугаар сард эхний 13 өдөр дараалж давсан ч сүүлийн хоёр барилдаанд унаж, түрүүлэх боломжоо алдсан. Харин энэ удаад түүнд Котошёогикүгийн нэгэн адил Японы ард түмэн итгэл хүлээлгээд байна. 

Мөн өнөөдөр Кисеносато, Котошёогикү нар хоорондоо барилдана. Хоёр озэки хэн, хэн нь түрүүлэх боломжтой. Тиймээс өнөөдрийн барилдаан сүмогийн хүрээнийхний анхаарлын төвд байгаа. Тэд 60 дахь удаагаа тааран барилдах гэж байна. 

Харү башёг Кисеносатогийн араас нэг унаатай Хакүхо, Какүрюү, Гойёдо, Котошёогикү, Икой нар нэхэж байна. Харүмофүжи аварга тэдний ард бий. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Энэ удаагийн найдвар Кисеносато...  
Үзсэн: 2064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй