Шууд Chart

Гоэйдо унаж, Хакүхо ганцаараа тэргүүлж байна

2016-03-25 13:17:13

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн өнөөдөр 13 дахь өдрөө барилдана. Өчигдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал өрсөлдөгч бөх озэки Гоэйдотой тааран барилдаж ошидаши мэхээр давснаар 11 даваа, нэг унаатайгаар башёг ганцаараа тэргүүлж байна. Харин 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж озэки Кисеносатотой барилдаж давснаар хоёр унаа, 10 даваатай болсон. 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд Точиозантай барилдаж давсан бөгөөд найман даваа гурван унаатай боллоо. 

Өнөөдөр Хакүхо Какүрютэй барилдах бол Харүмафүжи озэки Котошогекүтэй барилдана. Харү башёг ёкозүно Хакүхо, озэки Кисеносато, озэки Гоэйдо нар нэг унаатайгаар тэргүүлж байгаа бол маэгаширагийн наймаас барилдаж байгаа Миогорю хоёр унаатайгаар удаалж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Гоэйдо унаж, Хакүхо ганцаараа тэргүүлж байна   
Үзсэн: 1166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй