Шууд Chart

Г.Мөнхтөгс олон улсын хүүхдийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

2016-03-28 13:03:07

Японы Шизоки мужийн Яиузи хотод жил бүр болдог чөлөөт бөхийн сурагчдын олон улсын тэмцээнээс Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн сурагч Г.Мөнхтөгс III-IY ангийн сурагчдын ангиллын 24 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ. 

Цэцэрлэгийн насны хүүхдийн, I-II, III-IY, Y-YI ангийн сурагчдын гэсэн дөрвөн ангиллаар болдог тус тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, “Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн багш Б.Идэрсайхан, Улаанбаатар хотын Биеийн тамир, спортын дунд сургуулийн багш Ц.Цогтбаяр нарын удирдсан эрэгтэй тав, эмэгтэй гурван хүүхэд урилгаар оролцсон байна.

Тус тэмцээнд АНУ, Иран, Монгол, Япон улсын 12 наснаас доош насны 600 орчим өсвөрийн бөх барилдсан байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Г.Мөнхтөгс олон улсын хүүхдийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ  
Үзсэн: 1408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй