Шууд Chart

Өсвөрийн самбо бөхийн Улсын аваргууд тодорлоо

2016-04-04 13:55:47

Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ бөхийн энэ төрлөөр хамгийн олон гавьяатыг өлгийдөөд байгаа Дархан-Уул аймагт өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Манай улсад самбо бөхөөр гавьяат тамирчин цол хүртсэн 52 бөх байдаг. Мөн дэлхийн аварга болж байсан тамирчин энэ тооноос олон гэдгийг тэмцээний үеэр ахмад багш, дасгалжуулагч нар хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, бөхийн төрлүүдээс самбо бөхийн барилдаанаар манай тамирчид тив дэлхийд тогтмол өндөр амжилт гаргадаг байна.   

Дархан хотын БТСГ-ын спорт зааланд тэмцээний хоёр дахь хэсгийн барилдаанууд өчигдөр болж, энэ өдөр эрэгтэй 5, эмэгтэй 5 жингийн өсвөрийн Улсын аваргууд тодорсон. Энэ удаагийн УАШТ-д хот, хөдөөгийн 33 байгууллага, клубын 800 гаруй өсвөрийн тамирчин 80 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Тэмцээний  хоёр дахь өдөр барилдсан эрэгтэй дээд, эмэгтэй доод жингийн барилдааны дүн:


Эрэгтэй

70 кг

  • Алт- А.Мөнх-Эрдэнэ, Спорт дунд сургууль
  • Мөнгө-  Н.Чинзориг, Дундговь аймаг
  • Хүрэл- Э.Тэмүгэ, Сэлэнгэ аймаг
  • Хүрэл-Д.Баасандорж, Булган аймаг

 


75 кг

  • Алт- Б.Мөнхбаясгалан, БЗД,Женко клуб
  • Мөнгө- Б.Одхүү, Сэлэнгэ аймаг
  • Хүрэл- Б.Төрболд, Монголын жүдо академи  
  • Хүрэл- Х.Сандаг-Очир, Орхон аймаг

 


82 кг

  • Алт- Э.Үнэнхүү, Сэлэнгэ аймаг
  • Мөнгө-  Н.Гантулга, ОБЕГ, Аврагч  спорт хороо
  • Хүрэл-Б.Цэнд-Очир, Завхан аймаг  
  • Хүрэл-Х.Тэмүүлэн,  Спорт сургууль

 


-87  кг

  • Алт- О.Цэцэгцэнгэл, БЗД, Женко клуб
  • Мөнгө-  Д.Доржзодов,  Булган аймаг
  • Хүрэл-А.Билгүүн,Өвөрхангай аймаг
  • Хүрэл-Х.Тэнүүн, Сэлэнгэ аймаг

 


+87 кг

  • Алт- Б.Лхагвадорж, ОБЕГ, Аврагч спорт хороо
  • Мөнгө-  Е.Нямдаваа, ОБЕГ, Аврагч спорт хороо
  • Хүрэл-Н.Өсөхбаяр, Хилчин спорт хороо
  • Хүрэл-Д.Нямхүү, Хэнтий аймаг

 


Эмэгтэй

40 кг

  • Алт- Б.Туул, Ховд аймаг
  • Мөнгө-  Г.Хонгорзул, СХД Спорт дунд сургууль 
  • Хүрэл-Г.Болортуяа, Булган аймаг
  • Хүрэл- Э.Хүслэн, ХУД Женко клуб

 


44 кг

  • Алт- С.Отгонсүрэн, Архангай аймаг
  • Мөнгө-  Ц.Отгончимэг,Тэмүүжин клуб
  • Хүрэл- Т.Даваасүрэн, Хөвсгөл аймаг
  • Хүрэл-М.Лхагвасүрэн, Завхан аймаг  

 


48 кг

  • Алт- Э.Уртнасан, Архангай аймаг
  • Мөнгө-  М.Бямбасүрэн, Архангай аймаг
  • Хүрэл- З.Адьяасүрэн, БЗД Женко клуб
  • Хүрэл-Л.Энх-Отгон, Спорт сургууль

 


52 кг

  • Алт- Б.Хорлоодой, Хилчин спорт хороо
  • Мөнгө-  Н.Умбаням, Дархан-Уул аймаг  
  • Хүрэл-Б.Болор-Эрдэнэ, Чингэлтэй дүүрэг
  • Хүрэл-Б.Алтанчимэг, Дархан-Уул аймаг  

 


56 кг

  • Алт- М.Ичинхорлоо, ХУД, Женко клуб
  • Мөнгө-  Ц.Цэрэндолгор, Чингэлтэй дүүрэг
  • Хүрэл-Ц.Сүнжидмаа, БЗД, Женко клуб
  • Хүрэл- Д.Тунамалтаж, БЗД, Женко клуб

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Өсвөрийн самбо бөхийн Улсын аваргууд тодорлоо   
Үзсэн: 3446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй