Шууд Chart

Өсвөрийн самбочид нийт 20 жинд аваргаа тодрууллаа

2016-04-04 17:11:02

Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ энэ жил Дархан-Уул аймгийн БТСГ-ын ордонд энэ амралтын өдрүүдэд болж, нийт 20 жинд аваргууд тодорлоо. Тэмцээн энэ жил ОХУ-ын Якут муж улсын Саха хотод болох “Дэлхийн хүүхдийн спортын наадам”-ын  самбо бөхийн сорилго барилдааныг давхар зохион байгуулж буйгаараа онцлог болж байна.

Мөн энэ удаад урьд өмнөх жилүүдээс илүү олон өсвөрийн самбочид цуглаж, багш дасгалжуулагч, бөхийн мэргэжилтнүүд оролцоод 1000 гаруй хүн Дархан-Уул аймагт иржээ.

“Самбо бөхийг улам хөгжүүлэх, өсвөр үеийн тамирчдын техник ур чадварыг дээшлүүлэх, ОХУ-ын Саха хотод Азийн хүүхдийн наадамд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилго дор өргөн цар хүрээтэй боллоо” гэж Монголын самбо бөхийн Ерөнхийлөгч Д.Гэрэл онцоллоо.

Өсвөрийн тэмцээнд 16 хүртэлх насны буюу 2000 оноос хойш төрсөн тамирчид зодоглосон. Харин Дэлхийн хүүхдийн спортын наадмын сонгон шалгаруулах барилдаанд зөвхөн 2000-2001 онд төрсөн тамирчид зодоглож байна.

Өчигдөр барилдсан 10 жингийн барилдааны дүнг http://mnb.mn/i/83112 холбоосоор үзэх боломжтой. 

Өсвөрийн самбогийн УАШТ-ний эрэгтэй доод, эмэгтэй дээд жингийн дүн:


Эрэгтэй:


48 кг-

  • Алт- П.Дүгэржав, СХД-ийн Спорт дунд сургууль
  • Мөнгө- Д.Отгонтулга, Хөвсгөл аймаг
  • Хүрэл- З.Агваансамданжамц, Сүхбаатар аймаг
  • Хүрэл- Б.Өлзийбаяр, Сүхбаатар аймаг

 


52 кг

  • Алт- О.Наранбаяр, Хэнтий аймаг
  • Мөнгө- Б.Сүхбат, БЗД, Женко клуб
  • Хүрэл – Г.Ганбаатар , Завхан аймаг
  • Хүрэл- Б.Ганширэм, Орхон аймаг

 


56 кг

  • Алт- Б.Энэбиш, Архангай аймаг
  • Мөнгө- Н.Тэмүүлэн, Хөвсгөл аймаг
  • Хүрэл- М.Мөнх-Эрдэнэ, СХД Спорт дунд сургууль
  • Хүрэл- С.Батбаатар, Архангай аймаг

 


60 кг

  • Алт- Б.Нармандах, БЗД Женко клуб  
  • Мөнгө- Б.Батзориг,  Дархан-Уул аймаг
  • Хүрэл- Б.Ууганбаатар, Монголын жүдо бөхийн академи
  • Хүрэл- О.Ууганбаяр ,  Дундговь аймаг

 


65 кг

  • Алт- О.Уранбаяр, Хэнтий аймаг
  • Мөнгө- Р.Билгүүн, Хилчин спорт хороо
  • Хүрэл- Б.Адьяасүрэн, Сүхбаатар аймаг  
  • Хүрэл- Д.Дарханбаатар, Спорт дунд сургууль

 


Эмэгтэй


60 кг

  • Алт- Л.Нинжин, Спорт дунд сургууль
  • Мөнгө- Ц.Номин, ХУД Женко клуб  
  • Хүрэл- Н.Алтантуяа, Чингэлтэй дүүрэг
  • Хүрэл- Б.Халиун, ХУД

 


65 кг

  • Алт- Г.Отгонцэцэг, Тэмүүжин клуб
  • Мөнгө- Б.Оюунтүлхүүр, ХУД
  • Хүрэл-Ц.Энхчимэг, Спорт дунд сургууль
  • Хүрэл- С.Лхагвадулам, ХУД

 


70 кг

  • Алт- А.Оюунгэрэл, Архангай аймаг
  • Мөнгө- Н.Гэрэлтуул, Хилчин спорт хороо
  • Хүрэл-Г.Дэлгэрцэцэг, Багахангай хот
  • Хүрэл- Ц.Буянжаргал, Төв аймаг

 


-75 кг

  • Алт- Л.Уранчимэг, Хөвсгөл аймаг
  • Мөнгө- Б.Аюузана, ХУД
  • Хүрэл- Т.Наранчимэг, Сэлэнгэ аймаг
  • Хүрэл- Ш.Эрдэнэт-Од, Сэлэнгэ аймаг

 


+75 кг

  • Алт- С.Сэржмядаг,  Спорт сургууль
  • Мөнгө- Г.Болор-Эрдэнэ, Сэлэнгэ аймаг
  • Хүрэл-М.Бэрхшагай, СХД
  • Хүрэл- Н.Есөнхүсэл, Архангай аймаг

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Өсвөрийн самбочид нийт 20 жинд аваргаа тодрууллаа  
Үзсэн: 1732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Damdinbazar Tserenjav [59.153.113.xxx] 2016-04-07 22:15
hentii aimgiin 3-n huuhed avarga boljee

Бидэнтэй нэгдээрэй