Шууд Chart

Манай улсад самбо бөхийн гавьяат тамирчин 52 бий 

2016-04-06 17:52:29

Манай улсад самбо бөхийн гавьяат цолтон 52 байдаг. Бөхийн энэ төрлөөр Монголын тамирчид тив, дэлхийд гаргасан амжилтын замналаа эхэлж байсан юм. Бүр 1973 онд самбо бөхийн дэлхийн анхны аваргаар гавьяат тамирчин Ш.Чанрав агсан тодорч байсан түүхтэй. Өсвөрийн самбочид тив8 дэлхийд аваргалах, цаашлаад олимпийн төрөлд багтвал Монголчууд тогтмол амжилт гаргах боломжтой гэж Самбо бөхийн холбооны Ерөнхийлөгч  Д.Гэрэл хэллээ. 

Монголын самбо бөхийн холбоо бүх шатны тэмцээнээ шүүхдээ Олон улсын холбооноос гаргасан дүрмийг цаг алдалгүй баримталдаг байна. Энэ жилээс эхлэн самбо бөхийг улам төгөлдөржүүлэх үүднээс зарим дүрэмд бага зэргийн өөрчлөлт гарсан болохыг Самбо бөхийн өсвөрийн УАШТ-ий Ерөнхий шүүгч Н.Балдо хэлж байлаа. 

Сүүлийн жилүүдэд Өсвөрийн бөхчүүд самбод татагдах гол шалтгаан нь бөхийн уг төрөл жүдо, чөлөөт зэргээс дүрмийн хувьд илүү уян хатан байдлаар хөгжжээ. Мөн манай үндэсний бөхтэй мэх, барилдааны арга техникийн хувьд төстэй тал бий гэдгийг самбо бөхийн мэргэжилтнүүд хэлж байна. 

Энэ удаагийн өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, Сахагийн хүүхдийн наадмын сорилго тэмцээн орон нутагт цуг зохион байгуулагдсанаар тамирчид, дасгалжуулагчид нийлээд 1000 гаруй хүнийг хамарсан. Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын зааланд болсон өсвөрийн самбочид нийт 20 жинд аваргаа тодруулж, Сахагийн хүүхдийн наадамд оролцох 12 жингийн тамирчнаа орон нутагт зохион байгуулсан тэмцээнийхээ үеэр тодруулсан юм. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Манай улсад самбо бөхийн гавьяат тамирчин 52 бий   
Үзсэн: 4048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.89.xxx [103.9.89.xxx] 2016-04-06 17:53
ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА

Бидэнтэй нэгдээрэй