Шууд Chart

ШШГЕГ-ынхан спортын 10 төрлөөр өрсөлдөж байна

2016-04-10 10:00:00

Энэ өдөр Шүүхийн   шийдвэр   гүйцэтгэх   байгууллага   үүсч   хөгжсөний   95   жилийн   ойн   нэрэмжит гүйлт, ширээний теннис, зуун буудалт даам, шатарын тэмцээнүүд боллоо. Салбарынхан энэ оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд спортын 10 төрлөөр өрсөлдөж байгаа юм. Мөн энэ дашрамд ирэх зун болох Бүх ард түмний спортын 14 дүгээр наадамд өрсөлдөх шигшээ баг тамирчдаа бэлтгэж байна.

Одоогоор сагсан бөмбөг, волейбол, буудлага, гүйлт, ширээний теннис, зуун буудалт даам, шатарын тэмцээний аваргууд тодроод байна.  Өнөөдөр болсон гүйлтийн тэмцээнд эрэгтэй 10 км-ийн зайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 431 дүгээр ангийн алба хаагч Амарсанаа түрүүлж, 401 дүгээр ангийн Мөнхсүх, Дамдинсүрэн нар удаалсан байна. харин  эмэгтэй 5 км-ийн гүйлтэд Цагдан хорих 461 дүгээр ангийн Б.Нямсүрэн түрүүлж,  415   дугаар   ангийн   алба   хаагч   Х.Ундрал, Сэлэнгэ аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Н.Болорцэцэг нар шагналт байрт шалгаржээ. Түүнчлэн өнөөдөр ширээний теннис, шатрын тэмцээний медальтнууд тодорно.

Шүүхийн   шийдвэр   гүйцэтгэх байгууллага   үүсч   хөгжсөний   95   жилийн   ойн   нэрэмжит спортын тэмцээн уралдаанууд цаашид үндэсний спортын төрлүүдээр ирэх тавдугаар сард болно.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

ШШГЕГ-ынхан спортын 10 төрлөөр өрсөлдөж байна   
Үзсэн: 1871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй