Шууд Chart

ЕБС-ийн сурагчид уран хөдөлгөөнт гимнастикаар өрсөлдөж байна

2016-04-22 10:11:15

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-22-нд хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тэмцээний I шат буюу Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн 8 дүүргийн 100 гаруй сургуулийн 3000 гаруй сурагч оролцож аваргаа тодруулсан бөгөөд өнөөдрөөс тэмцээний II  шат эхэлж байгаа юм.

Нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргүүдээс шалгарсан ерөнхий боловсролын 30 сургуулийн 36 багийн 577 сурагч бага, дунд, ахлах насны ангиллаар ур чадвар, авьяасаа сорин өрсөлдөж шигшээ тэмцээний аваргаа тодруулна.

Бага насны ангиллын багийн төрөлд: Багануур, БЗД-ийн “Баянзүрх” ЦС, “Шавь” ЦС, СХД-ийн “Ирээдүй” ЦС-ийн II 83-р, I 83-р, II 86-р, БГД-ийн “Монгени” сургууль, СБД-ийн “Логарифм” сургууль, ЧД-ийн 117-р сургууль, НД-ийн 119-р сургууль, СХД-ийн “Ирээдүй” 80-р сургууль, СБД-ийн “Гёте” сургууль, БГД-ийн “Монгол-Од” сургууль гэсэн дарааллаар 13 багийн 312 сурагч;

Дунд насны ангиллын багийн төрөлд: Багануур, СБД-ийн 4-р сургууль, ЧД-ийн 57-р сургууль, БЗД-ийн “Шавь” ЦС, НД-ийн “Эрдмийн оргил” ЦС, СХД-ийн “Ирээдүй” 36-р сургууль, БГД-ийн “Монгени” сургууль, ЧД-ийн 24-р сургууль, БЗД-ийн 84-р сургууль, СХД-ийн 106-р сургууль, БГД-ийн “Эрдмийн өргөө” ЦС, ЧД-ийн 117-р сургууль   гэсэн дарааллаар 12 багийн 144 сурагч;

Ахлах насны ангиллын багийн болон гурвалсан төрөлд: СХД-ийн “Ирээдүй” 36-р сургууль, БЗД-ийн 53-р сургууль, ХУД-ийн 34-р сургууль, СБД-ийн 58-р сургууль, ЧД-ийн 5-р сургууль, СБД-ийн ӨЗЗБЛАС, БЗД-ийн 84-р сургууль, СХД-ийн 9-р сургууль, СХД-ийн Ирээдүй 82-р сургууль, СХД-ийн 106-р сургууль, БГД-ийн “Эрдмийн ундраа” ЦС  гэсэн дарааллаар 11 багийн 121 сурагч тус тус өрсөлдөх юм гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.


ЕБС-ийн сурагчид уран хөдөлгөөнт гимнастикаар өрсөлдөж байна  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй