
ДАШТ, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй орны бөхчүүд оролцох “Эхний сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээн 2016 оны дөрөвдүгээр сарын 22-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож байна. Энэ тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 3 эрх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 2 эрх олгоно. ДАШТ, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс эрх авсан орны бөхчүүд тус тэмцээнд оролцохгүй.
Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тус тэмцээнийг MNB "Монголын мэдээ" суваг Буянт-Ухаа спортын ордноос шууд дамжуулан үзэгчдэд хүргэж байна. Мөн MNB.mn цахим хуудас, "MNB Live" гар утасны аппликейшнаар тус тус хүлээн авч үзэх боломжтой.
Шууд дамжуулах цагууд:
Шууд дамжуулах өдрүүд | Цаг | Цаг |
---|---|---|
Дөрөвдүгээр сарын 22 | 09.00 | 17.30 |
Дөрөвдүгээр сарын 23 | 09.00 | 18.00 |
Дөрөвдүгээр сарын 24 | 09.10 | 18.00 |
Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээнийг "Монголын мэдээ" сувгаар... | ||
Үзсэн: 1262 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.