
"Рио-2016" наадмын эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын шигшээ уралдаан болж аваргаа тодрууллаа. Финалд найман улсын тамирчид өрсөлдсөн юм. Ингээд 2.38 метрийн өндөрт амжилттай харайж, аваргын алтан медалийг Канад улсын тамирчин Дерек Дроун хүртсэн. Тэрбээр 2015 оны Бээжингийн дэлхийн аваргын алтан медальтай, мөн Лондоны олимпийн хүрэл медалийг хүртэж байсан билээ. Энэ удаа медалийн өнгөө хувиргаж, "Рио-2016" олимпийн алтан медалийн эзэн болж амжилтаа ахиуллаа.
Катар улсын тамирчин Мутаз Эсса Баршим 2.36 метрийн өндөрт амжилттай харайснаар мөнгөн медаль хүртлээ. Харин гуравдугаар байрт Украйны тамирчин 2013 оны дэлхийн аваргын алтан медальтан Богдан Бондаренко 2.33 метрийн өндөрт харайснаар хүрэл медалийн болзлыг хангаж байна.

Алтан медалийн эзэн-Олимпийн шинэ аварга | ||
Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.