Шууд Chart

Себистиан Брендэл олимпийн аварга болов

2016-08-17 11:21:48

Бразилийн Рио-Де-Жанейрод 12 дахь өдрөө нь үргэлжилж байгаа зуны олимпийн 31 дүгээр их наадмын каноэ завины 1000 метрийн зайн уралдааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шигшээд шалгарсан найман орны тамирчин өрсөлдлөө. Германы тамирчин Себистиан Брендэл 3.56.926 гэсэн үзүүлэлтээр нэгдүгээр байрт орж, олимпийн алтан медалийн эзэн боллоо.

Бразилийн тамирчин Дос Сантос Куэроз 3.58.529 цагийн амжилтаар мөнгөн медаль, Молдавын тамирчин Сергей Тарновский 4.00.852 гэсэн үзүүлэлтээр олимпийн хүрэл медаль хүртлээ.

Германы тамирчин Себистиан Брендэл


Себистиан Брендэл олимпийн аварга болов   
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй