
"Рио-2016" олимпийн наадмын Эмэгтэйчүүдийн 1500 метрийн шигшээ уралдааны аваргууд тодорлоо. Шигшээ уралдаанд найман тамирчин өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорсон. Кени улсын тамирчин Фейт Кипегон 4.08.92 цагийн үзүүлэлтээр нэгдүгээр байрт орж, алтан медалийн эзэн болсон юм. 2015 оны дэлхийн аваргын алтан медальтай тэрбээр энэ удаа олимпийн наадмаас алтан медаль хүртэж байна.
Мөнгөн медалийг Этиопийн тамирчин Гинзебэ Дибаба 4.10.27 цагийн үзүүлэлтээр хүртсэн бол АНУ-ын тамирчин Женнифер Симпсон 4.10.53 цагийн амжилтаар хүрэл медалийн эзэн боллоо. Түүний хувьд 2011 онд дэлхийн аварга болж байсан юм.

1500 метрийн шигшээ уралдаанд Кенийн тамирчин аваргаллаа | ||
Үзсэн: 683 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.