Шууд Chart

Испанийн тамирчин олимпийн алтан медалийн эзэн боллоо

2016-08-17 11:54:41

"Рио-2016" олимпийн наадмын эрэгтэйчүүдийн каяак завины 1000 метрийн ганцаарчилсан төрлийн финалын уралдаан болж, Испанийн тамирчин Маркус Валс 3.31.447 гэсэн үзүүлэлтээр олимпийн аваргын алтан медалийг зүүлээ.


Тус төрөлд Чехийн тамирчин Жозеф Достал 3.32.145 гэсэн амжилт үзүүлэн мөнгөн медаль, харин ОХУ-ын тамирчин Роман Аношкин 3.33.363 гэсэн амжилтаар хүрэл медалийн эзэн боллоо.

Энэ төрлийн уралдааны олимпийн дээд амжилтыг 2004 оны Афины олимпийн үеэр Норвегийн тамирчин Эрик Верас Ларсен 3.25.897 гэсэн амжилт үзүүлж, шинэчлэл тогтоож байжээ. Түүний амжилтыг өнөөг хүртэл эвдээгүй байна.


Испанийн тамирчин олимпийн алтан медалийн эзэн боллоо  
Үзсэн: 1376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.235.xxx] 2016-08-17 13:58
өө үндэсний телевиз болимоор юмаа. Эд нарыг л Амжилтын төлөө нэвтрүүлэг гаргахаар л тэр гарсан тамирчин нь муу оролцох юмаа. Өнөөдөр Орхон бас медаль авч чадахгүй юм бна л даа. Худлаа гэвэл шалгаад үзээрэй. Ер нь тэгээд юм эхлээгүй байхад чинь хүнийг янз бүрээр магтаад, цагаан хэл ам хүргэхээ больчиич ээ.

Бидэнтэй нэгдээрэй