
Роигийн олимпийн хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн гурвын харайлтын тэмцээний аваргаар АНУ-ын тамирчин Кристиан Тэйлор тодорлоо. Тэрээр 17.86см харайж, алтан медалийн эзэн болсон байна.
Мөн АНУ-ын тамирчин Вилл Клэй 17м 76см харайж мөнгөн медаль, БНХАУ-ын хөнгөн атлетикч Вин Донг 17.м 58 см гэсэн амжилтаар хүрэл медаль хүртлээ.
Энэ төрөлд Их Британийн тамирчин Эдвард Эдвардс дэлхийн дээд амжилтыг 18.26 гэсэн амжилтаар 1995 онд, олимпийн дээд амжилтыг АНУ-ын тамирчин Хариссон 1996 оны Атлантын олимпийн үеэр 18.09 гэсэн үзүүлэлтээр тогтоож, мөн л өдгөөг хүртэл шинэчлэгдээгүй байгаа юм байна.
АНУ-ын тамирчин гурвын харайлтын аварга боллоо | ||
Үзсэн: 1327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.