Шууд Chart

Ямайк улсын алтан медалийн буухиаг Омар Маклеод үргэлжлүүлэв

2016-08-17 12:20:35

"Рио-2016" зуны олимпийн наадам хөнгөн атлетикийн аваргуудаа тодруулсаар байгаа билээ. Тэгвэл Эрэгтэйчүүдийн 110 метрийн саадтай гүйлтийн уралдааны аварга тодорлоо. Олимпийн алтан медалийн эзнээр 2015 оны дэлхийн аваргын алтан медальтан Омар Маклеод шалгарлаа. 22 настай Ямайк улсын тамирчин тэрбээр 110 метрийн саадтай гүйлтэд 13.05 секундээр барианд оров. 

Испанийн тамирчин Орландо Ортега 13.17 секундэд барианд орж мөнгөн медаль хүртлээ. Харин гуравдугаар байрт Франц улсын тамирчин Дмитри Баско 13.24 секундэд барианд орж, хүрэл медальтан болов.

110 метрийн саадтай гүйлтийн дэлхийн рекордыг АНУ-ын тамирчин Меррит Брюселлс 12.80 цагийн үзүүлэлтээр эзэмшдэг. Харин БНХАУ-ын тамирчин Лю Лю 2004 оны Афины олимпод  12.91 секундын амжилт үзүүлэн олимпийн рекордыг тогтоосон байдаг билээ.




Ямайк улсын алтан медалийн буухиаг Омар Маклеод үргэлжлүүлэв   
Үзсэн: 1062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй