Шууд Chart

Германы тамирчид каноэ завины төрлөөр олимпийн аварга боллоо

2016-08-19 10:11:09

Риогийн олимпийн каноэ завины эрэгтэйчүүдийн 1000 м-ийн уралдааны хосын төрөлд Германы тамирчид алтан медаль хүртлээ. Тэд 3:10.781 гэсэн амжилтаар ийнхүү ялалт байгуулжээ. Тус төрөлд Сербийн баг тамирчид мөнгөн медаль, Австралийн тамирчид хүрэл медалийн эзэд боллоо.

Сонирхуулахад, каноэ завины эрэгтэйчүүдийн 1000 м-ийн уралдааны олимпийн дээд амжилтыг Италийн баг тамирчид болох Антионо Росси, Даниел Скарпа нар 3:09.190 гэсэн үзүүлэлтээр 1996 онд тогтоосон бөгөөд өдгөөг хүртэл шинэчлэгдээгүй байгаа юм.


Германы тамирчид каноэ завины төрлөөр олимпийн аварга боллоо  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй