
"Рио-2016" олимпийн эрэгтэйчүүдийн 10 төрөлт тэмцээн хоёр өдөр үргэлжилсний дүнд аваргаа тодрууллаа. Тэмцээн нийтдээ 100 м, уртын харайлт, бөөрөнцөг шидэлт, өндрийн харайлт, 400 м, саадтай 110 м, зээрэнцэг шидэлт, тулгууртай харайлт, жад шидэлт, 1500 м гэсэн 10 төрлөөр явагдсан юм.
Ингээд нэгдүгээр байрт АНУ-ын тамирчин Эштон Итон 8893 оноогоор орж аваргын алтан медалийг хүртлээ. Тэрбээр "Лондон-2012" олимпийн наадамд мөн адил 10 төрөлтөөр алтан медаль хүртэж аварга болж байсан юм. Эштон Итон 9039 оноогоор дэлхийн рекордыг тогтоож байжээ.
Тэмцээний хоёрдугаар байрт Францын тамирчин Кевин Мейр 8834 оноогоор орж, мөнгөн медалийн эзэн болж байна. Хүрэл медалийг Канадын тамирчин Дамиан Уорнер 8666 оноог цуглуулснаар хүртсэн юм.

Олимпийн хошой аварга Эштон Итон | ||
Үзсэн: 923 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.