
"Рио-2016" наадмын Эрэгтэйчүүдийн 200 метрийн уралдаанд 19.79 секундын амжилтаар Ямайкийн тамирчин Усайн Болт барианд орж, олимпийн наадмын аварга боллоо. Тэрбээр олимпийн их наадмын найм дахь алтан медаль, "Рио-2016" олимпийн наадмаас хоёр дахь алтан медалиа хүртэж байгаа нь энэ юм. Одоо түүнийг 400 метрийн шигшээ уралдаан хүлээж байна.
Хоёрдугаар байрт Канадын тамирчин Андре Де Грассе 20.02 секундын амжилтаар бичигдэж, мөнгөн медальтан боллоо. Харин Францын тамирчин Кристоф Лемайтр 20.12 секундээр барианд орж, хүрэл медалийн эзэн болсон юм.

Ямайкийн нэрт гүйгч Усайн Болт хоёр дахь алтан медалиа хүртлээ | ||
Үзсэн: 900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.